Thursday, June 25, 2015

Туувраар яваа малаас нь хулгайлжээ

Туувраар яваа малаас нь хулгайлжээ

1 цаг 0 минутын өмнө

Төв аймгаас Завхан руу гарсан тууврын малыг замаас нь хулгайлжээ.

Тодруулбал, Архангай аймгийн Батцэнгэл суманд бороо, үерийн улмаас дөрөв хоносон хоёр малчин залуу өчигдөр шөнө бог малаа айлын хашаанд хашчихаад ойрхон айлд очиж хоносон хойгуур нь Портер машинаар ирээд хашаатай байсан малаас нь хулгай хийж, олон тооны бог ачаад явжээ.

Түүн дотор нь уг айлын сэтэртэй хоёр бог байсан аж. Одоогоор сумын цагдаагийн төлөөлөгчид мэдэгдэн "Хулгайч нарыг машины мөрөөр нь хайж олж өгөөч" гэж гуйж, эрлээ хайсан ч хэсгийн төлөөлөгч нь огт ойшоож үзээгүй гэнэ шүү. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment