Friday, June 12, 2015

Б.Идэрзаяа хилсээр хоригдсон уу?

Б.Идэрзаяа хилсээр хоригдсон уу?

12 минутын өмнө

Хоёр эмэгтэйн амийг зэрлэгээр хөнөөсөн гэх хэрэгт сэжиглэгдэн улмаар хоёр шатны шүүхээс ялын дээд хэмжээ буюу 25 жилийн хорих ял сонссон Б.Идэрзаяа шүүхэд өргөдөл гаргажээ.

Тэрбээр хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дарамт шахалтаар "хүн алсан" гэдгээ хүлээсэн төдийгүй гэрч нарын мэдүүлэг дутуу, мөрдөн байцаалт дутуу хийгдсэн, үнэнийг, жинхэнэ гэмт хэрэгтнийг тогтоож чадаагүй гэсэн гомдолтой байгаа аж.

Түүнээс гадна энэ хэргийн жинхэнэ эзнийг мэднэ гэсэн Г.Дөлгөөнмандал гэгч залуу бодит мэдээлэл баримтыг 50 сая төгрөгөөр худалдаж ав хэмээн сэжигтэн Б.Идэрзаяагийн төрсөн эгч Б.Золзаяа руу ярьжээ.

Түүнчлэн Б.Идэрзаяагийн бичсэн өргөдөлд үнэхээр эргэлзэхээр, мөн хэн нэгэн бүлэг хүмүүсийн өмнөөс хилсээр хэрэг хүлээж яллагдсан юм биш дээ гэсэн хардлага төрөх болов. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment