Арнольд Шварценеггер харууслын нулимс унагажээ
22 минутын өмнө
Нэрт жүжигчин Арнольд Шварценеггер эхнэр Мария Шрайвераасаа салсандаа ихэд харамсаж буй гэдгээ мэдэгджээ. "Мэдээж, энэ бол их том алдаа байсан. Хамаг буруу надаас л болсон. Би их тэнэг зүйл хийсэн билээ. Би Мариягаас, хүүхдүүдээсээ уучлал хүссэн" хэмээн Шварценеггер өгүүлэв.2011 оны тавдугаар сард Холливудын жүжигчин эр эхнэрээсээ салж байгаа гэдгээ зарласан билээ. Арнольд эхнэрийнхээ араар тавьсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь тэднийг хоёр тийш болгоход хүрсэн юм.
Шварценеггер гэрийнхээ үйлчлэгч Милдред Баенатай нууцаар явалдсанаар Жозеф гэдэг хүүтэй болсон аж. Мария Шрайвер бол АНУ-ын 36 дахь Ерөнхийлөгч Жон Кеннедигийн үеэл юм. Арнольд тэр хоёр гэрлээд 25 жил болохдоо дөрвөн хүүхдийн аав, ээж болжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment