Monday, June 29, 2015

Квази Модо хамгийн царай муутай нохой

Квази Модо хамгийн царай муутай нохой

48 минутын өмнө

АНУ-ын Калифорни мужид дэлхийн хамгийн царай муутай нохойг тодруулах тэмцээн болжээ. Ялагчаар нь питбул, голланд овчарк нохойн эрлийз 10 настай Квази Модо нохой тодорсон байна. Төрөлхийн нуруу нугасны гажигтай энэ нохой бусад 25 оролцогчийг ардаа орхин эзэндээ 1500 долларын шагналыг авчрав.

Квази Модо амьтан асрах газар амьдарч байтал түүнийг Флорида мужийн нэгэн малын эмч өрөвдөөд гэртээ аваачсан аж. Хоёр, гуравдугаар байрт Хятадын сэгсгэр чихуахуа ноход орсон байна. Тэмцээн энэ жил 27 дахь удаагаа Петалума хотод зохиогджээ.

Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment