Tuesday, June 9, 2015

Ибра “Милан”-д буцаж очно

Ибра "Милан"-д буцаж очно

36 минутын өмнө

Францын "Пари Сен-Жермен" багийн довтлогч Златан Ибрагимович энэ зун "Милан"-д эргэн очиж мэднэ. Өчигдөр Милан хотын багийн офист 33 настай швед тоглогчийн бие төлөөлөгч Мино Райола "Милан" багийн дэд ерөнхийлөгч Адриано Галлианитай уулзсан байна.

Дээр нь Ибрагимович өөрөө Галлиани руу утасдаад "Милан"-д эргэж очиход бэлэн байгаагаа мэдэгджээ. Ойрын үед Галлиани "ПСЖ"-гийн ерөнхийлөгч Нассер Аль-Хелайфитай яриа хэлэлцээр хийж эхлэх гэнэ. "Милан" Ибрад гурван жилийн хугацаатай гэрээ санал болгох аж. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment