Их хэмжээний хуурамч архи оруулж ирэхийг завдав
32 минутын өмнө
Монгол, Оросын хооронд харилцан визгүй зорчоод зургаан сар болж байгаа. Энэ хооронд монголчууд хойд хөршөөс хугацаа нь дууссан бараа, бүтээгдэхүүн оруулж ирэн худалдаалах тохиолдол цөөнгүй гарсаар байгаа юм.Тухайлбал, ОХУ руу гарч буй манай улсын иргэд буцаж орж ирэхдээ зөвшөөрөгдөөгүй их хэмжээний архи, согтууруулах ундаа, хүнсний бүтээгдэхүүнийг хууль бусаар оруулж ирэх явдал ихэссэн. Их хэмжээний архи, согтууруулах ундаа импортоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдэл хяналт шалгалтаар илэрчээ.
Тодруулбал, Орхон аймгийн харьяат иргэн Д.Байгалмаа гэгч нь тусгай зөвшөөрөлгүй, экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон бичиг баримтгүй "Шардон" нэрийн гурван литрээр савлагдсан дарс 12 лонх, "Гроздь" нэрийн гурван литрээр савлагдсан дарс хоёр лонх, "Кружева" дарс хоёр лонх, "Зелёная марка" нэрийн 14 шил архийг улсын хилээр оруулж ирэхийг завдсан хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment