Гитлерын бүтээлүүд дуудлагаар худалдагдана
42 минутын өмнө

Германы Нюрнберг хотын Weidler дуудлага худалдааны ордон энэ сарын 18-20-ны өдрүүдэд болох худалдаан дээр Адольф Гитлерын усан будгаар зурсан 14 зургийг тавихаар шийдсэн байна. Эдгээр бүтээлүүдийг Гитлер 1904-1922 онуудын хооронд зуржээ. Зурагнууд 1-45 мянган еврогийн хооронд үнэлэгдэх аж.
Хамгийн өндөр үнэтэй зураг дээр Нойшванштайн цайз дүрслэгджээ. Уг цайз Германы өмнөд хэсэгт орших жуулчдын хамгийн ихээр очих дуртай газруудын нэг билээ. Мэргэжилтнүүд Гитлерын зурсан бүтээлүүдийг дорд үздэг тул дуудлага худалдааны ордонууд түүний зурагнуудыг худалдахаас татгалздаг юм. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment