Ослын улмаас таван хүн газар дээрээ амиа алджээ
Өнөөдөр 16 цаг 14 минут
Ойрын өдрүүдэд орон нутгийн замд осол аваар гарч, хүний амь эрсдэх тохиолдол буурахгүй байгааг Замын цагдаагийн газраас онцгойлон анхааруулж байна. Тухайлбал, өчигдөр 13:00 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумаас 51 км-т "Suzuki" маркын автомашин онхолдсоны улмаас таван хүн газар дээрээ нас барж, хоёр хүн гэмтсэн ноцтой осол гарчээ.Иймээс иргэдийг хөдөө орон нутгийг зорихдоо нэгдүгээрт тээврийн хэрэгслийнхээ хурдыг тохируулж, хоёрдугаарт тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж, мөн жолооч болон зорчигчдоо хамгаалах бүсийг заавал хэрэглүүлж хэвшихийг анхааруулж байна.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment