Мууранд нь хазуулаад амрагаа "алжээ"
21 минутын өмнө
Германчууд хямсгар, дээрэнгүйгээс гадна бас халуухан байж чаддаг бололтой юм. Тус улсын Хаген хотын оршин суугч бүсгүй амрагтайгаа гал авалцтал муудсаны үр дүнд цаадах нь эмнэлэгт хүргэгджээ. Тэндхийн цагдаагийн газраас мэдээлснээр бол 26 настай бүсгүй 36 настай амрагийнхаа гэрт амарч байтал түүн рүү муур нь дайрч, хазсан гэнэ.Иймд бачуурсан бүсгүй өвдөлтийг мэдрүүлэхээр амраг руугаа халдаад ноцсон аж. Амраг эр нь аврал эрэн цагдаа дуудах гэтэл бүсгүй гараас нь утсыг нь шүүрч авчээ. Хөөрхий эр гэрээсээ гарч зугтсан бөгөөд таксофоноос цагдаа дуудсан байна. Эрэгтэйг эмнэлэгт хүргэсэн бол бүсгүйг гэр бүлийн хүчирхийлэлд буруутган, залуугийн гэрт 10 хоногийн туршид ирэхийг нь хоригложээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment