Tuesday, June 30, 2015

АТГ-ын саналаар таван хүн хоригдож байна

АТГ-ын саналаар таван хүн хоригдож байна

1 цаг 9 минутын өмнө

Өнөөдрийн байдлаар 468 хүн ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа аж. АТГ-ын саналаар тэнд таван хүн хоригдож байгаа гэнэ. Гурван эрүүгийн хэрэгт таван хүн хоригдох арга хэмжээ авагдсан байна.

Хэн хэн гэдгийг нь тодруулахад ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн, Г.Төмөрхүү, Г.Мөнхбат, М.Тамир, Д.Батзориг гэх хүмүүс хоригдож байгаа ажээ. Ийнхүү таслан сэргийлэх арга хэмжээ авсан сэжигтнүүдэд холбогдох хэргийг мөрдөн байцааж байгаа бөгөөд батлан даалтад гаргах хүсэлтээ удаа дараа өгчээ.

Дээрх хүмүүсийг тодруулбал, ЭХТА-ийн 268 /Хээл хахууль авах/, 265 /төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах/, 263 /төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/ дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment