Tuesday, June 30, 2015

П.Очирбатын хөрөнгө орлогыг шалгасан

П.Очирбатын хөрөнгө орлогыг шалгасан

1 цаг 12 минутын өмнө


Ерөнхийлөгч асан П.Очирбатыг Хөгжлийн банктай холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл нэг хэсэгтээ гарсан байгаа. Тэгвэл өнөөдөр эл асуудалд АТГ-аас тайлбар хийв.

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, "Хос дэнс" ТББ-ын тэргүүн Н.Гантамир нарын гомдлын дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбатын ХОМ-ийг хуульд заасан хугацаанд шалгаад хариуг нь дээрх албан тушаалтнуудад өгчээ.

Цэцийн гишүүн, хувь хүний нэр хүндтэй холбоотой асуудал учраас үүнээс илүү мэдээлэл өгөх боломж байхгүй гэдгийг хэлэв. Шаардлагатай гэвэл хариу тайлбар өгсөн хүмүүсээс дэлгэрэнгүй мэдээлэл авах нь зөв гэсэн юм. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment