Tuesday, June 9, 2015

Шоронд орох гээд дэлгүүр дээрэмдэв

Шоронд орох гээд дэлгүүр дээрэмдэв

12 минутын өмнө

ОХУ-ын Пермь хязгаарын Кунгур хотод нэгэн эрэгтэй зэвсэглэн дэлгүүр дээрэмджээ. Мань эр тэндээс 11300 рублийг бэлнээр авч явсан байна.

Шүүх хуралдааны үеэр уг сайн эр өргөст торны цаадахь амьдралын тухай ном бичихийн тулд энэ гэмт хэргийг үйлдсэн гэдгээ өгүүлэв. Мань хүн эхнээсээ л өөрийн бурууг хүлээн зөвшөөрсөн аж.

Түүний бичих ном залуу үеийг гэмт үйлдэл хийхээс хамгаалахад тусална гэж ирээдүйн зохиолч хэлэв. Дээрэмчин эр жирийн дэглэмтэй шоронд 4.5 жил хоригдох ял сонсчээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment