Туул голын бохирдлын түвшинг тогтооно
1 цаг 34 минутын өмнө
Энэ сарын 02-ны өдрөөс Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас "Иргэн бүр эрсдэлгүй орчинд" сарын аяныг зохион байгуулж байгаа аж. Үүний хүрээнд Туул голын орчимд цэвэрлэгээ хийхийн зэрэгцээ бохирдлын түвшинд шинжилгээ хийхээр болжээ. Мөн аюулгүй байдлыг хангах үзүүлэх сургалтууд болон өдөрлөг, тандалт судалгаа дүн шинжилгээ хийхээр төлөвлөсөн байна.Энэхүү аян нь байгал орчин, геологи, уул уурхай, цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн салбарт хийгдэж буй эрх зүйн шинэчлэлийг сурталчлах, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг сайжруулах, цацрагийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, энэ салбаруудад үйл ажиллагаа явуулж байгаа иргэд аж ахуйн нэгж, байгууллагуудад аюулгүй орчныг бүрдүүлэх талаар хүлээх хариуцлагыг өндөржүүлэх, холбогдох хууль, журам, дүрмийн талаар хүлээх хариуцлагыг өндөржүүлэх, зорилготой аж. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment