Friday, June 5, 2015

Дэлхий нийтийн жишгийг дагаж тэтгэврийн насыг сунгах уу?

Дэлхий нийтийн жишгийг дагаж тэтгэврийн насыг сунгах уу?

55 минутын өмнө

Тэтгэврийн насыг сунгана, сунгахгүй гэдэг дээр салбар хариуцсан сайд болоод гишүүд маргаантай, ямар нэгэн шийдвэрт хүрэхгүй байсаар өдийг хүрэв. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт тайлбарлахдаа "Энэхүү бодлогын баримт бичигт 2017-2027 он хүртэл эмэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 60, эрэгтэй хүнийхийг 62 болгох саналыг оруулж ирсэн.

Тэтгэврийн нас нэмэх гэж байгааг нийгэмд хүлээж авах сэтгэлзүй байна уу, үгүй, юу? Байхгүй шүү дээ. Бид цаг үеэ мэдрэх ёстой. Хэрэгжихгүй, тунхагийн шинж чанартай, хөрсөнд буугаагүй, агаарт явж байгаа бодлогыг батлах ямар шаардлагатай юм бэ? Өнөөдрийн тулгамдсан асуудал бол ахмад настны тэтгэврийн зээлийн хүүг бууруулах явдал. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг шийдээгүй байж ахмад настны тэтгэврийн насыг нэмэх тухай ярьж болохгүй биз дээ.

Нэгэнт тэтгэврийн бодлого батлах гэж байгаа бол тэтгэврийн зээлийн хүүтэй холбоотой асуудлыг яах вэ гэдгээ шийдэх ёстой. Гарц гаргалгаа нь байхад энэ асуудлыг үлдээж болохгүй" гэж байлаа. Түүнээс гадна дэлхий нийтийн хүн амын дундаж насжилт нэмэгдсэн тул монголчууд ч дэлхийн жишгийг дагаж, тэтгэврийн насаа цааш нь сунгах нь зүйтэй гэх шийдвэр биелж магадгүй болоод байна.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment