Friday, June 5, 2015

Хил нэвтэрч буй иргэдийн халууныг хэмжинэ

Хил нэвтэрч буй иргэдийн халууныг хэмжинэ

Өнөөдөр 16 цаг 38 минут

Коронавирусийн халдвар хил дамжин орж ирэхээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд хилийн боомт дахь алба, хэлтсийн дарга нарт албан даалгавар хүргүүлжээ. Тус албан даалгаварт хилээр нэвтэрч байгаа иргэдийн биеийн халууныг хэмжих, голомттой бүс нутгаас ирж байгаа иргэдээс эрүүл мэндийн асуумж, судалгаа бөглүүлэн танадах ажлыг зохион байгуулахыг даалгасан байна.

Түүнчлэн хилээр нэвтэрч байгаа зорчигч иргэдэд халдварын талаархи мэдээлэл, сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөхийн зэрэгцээ онгоц ирж, буцах болон хүлээлгийн танхимд зурагт хуудас, мэдээллийн самбар байрлуулах, хилийн боомт дахь алба, хэлтсийн дарга нар сэжигтэй зорчигч илэрсэн үед үзлэг хийх, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, тусгаарлах арга хэмжээ зэргийг өндөр түвшинд зохион байгуулж, улсын байцаагч, ажилчдад халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч аюулгүй байдлыг нь хангахыг ч даалгасан байна. Мөн амны хаалт, бээлий, нүдний шил, халад, комбинзон гутал зэрэг хамгаалах хувцас, хэрэгслээр ханган, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын нөөц бүрдүүлж, хадгалалт хамгаалалтыг нь сайжруулах зэргийг тус албан даалгаварт тусгажээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment