Хятадууд батлан даалтад гаргахыг хүсчээ
29 минутын өмнө
Цагдаагийн байгууллагад сүүлийн үед гадаадын иргэдийн карт, төлбөрийн хэрэгслийн мэдээллийг хуулбарлан Монгол Улсын арилжааны банкны "Картаар үйлчлэгч байгууллага"-ын төхөөрөмжийг ашиглан луйврын гүйлгээ хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд ихээр бүртгэгдэж байгаа.БНХАУ-ын иргэд Монголд ирж хуурамч карт ашиглан Монголын арилжааны банкуудыг хохироосон гэх хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын алба хаагчид илрүүлсэн билээ. Уг хэрэгт холбогдуулан БНХАУ-ын дөрвөн иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Тэд энэ үйлдэлдээ Монголын хэд хэдэн аж ахуйн нэгжийг уруу татаж, хамтарсныг шалгалтын явцад тогтоосон байна. БНХАУ-ын иргэн Л, Ф, Ю, М нар манай улсын иргэдтэй хамтарч аж ахуйн нэгжийн ПОС терминал төхөөрөмж ашиглан 536 сая төгрөгийн хандалт хийсэн аж.
Цагдаагийн ажилтнууд Монголын арилжааны банкуудтай хамтарч тэр үйлдлийг нь таслан зогсоож, 536 сая төгрөгийг хуурамч карт ашиглан залилж байсныг нь мэдэж, уг хөрөнгийг царцаасан ч 166 сая төгрөгийг өөрсдийн дансандаа шилжүүлсэн амжжээ. Ингээд мөрдөн байцаах ажиллагааны явцад дээрх хөрөнгөөс 60 сая төгрөгийг бэлнээр авсныг тогтоосон юм. Гэтэл дээрх иргэд учруулсан хохирлоо барагдуулж, батлан даалтад гарахыг хүсчээ. Тэднийг гаргах эсэхийг прокурорын байгууллагаас шийдэх юм байна.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment