Wednesday, June 10, 2015

Д.Оюунтуул: Миний бие бүрэн эдгээгүй байна

Д.Оюунтуул: Миний бие бүрэн эдгээгүй байна

35 минутын өмнө


"Шинэ үе" продакшны жүжигчин асан Д.Оюунтуул, Ц.Алдармаа нар бие биенээ халуун усаар шалзалж түлсэн асуудал нэг хэсэгтээ л шуугиан тарьсан. Тэдэнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэсэн бөгөөд Туул нь Солонгос явж удаан хугацаанд арьс нөхүүлэх хагалгаанд орж, эмчилгээ хийлгээд эх орондоо ирсэн бол шүүхийн хаалга татсан Ц.Алдармааг шүүх байгууллага өршөөж, тэнсэн харгалзах ял оноосон юм.

Тэгвэл тэднийг дахин шүүхцэлдэхээр болжээ гэсэн мэдээлэл гарах болов.

Энэ талаар жүжигчин Туулаас тодруулахад "Ямар хэцүү юм бэ. Би үнэндээ ядарч байна. Бие минь бүрэн эдгэрээгүй байхад янз бүрийн мэдээлэл гарч байгаад харамсах юм. Одоо би эмчилгээндээ явах гэж байгаа. Тийм зүйл дахиж байхгүй шүү" гэв. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment