Турахад тустай хүнсний жагсаалт
18 минутын өмнө
Их Британийн Хооллолтын санг төлөөлдөг мэргэжилтнүүд илүүдэл жинтэйгээ тэмцэхэд ач тустай хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг гаргасан байна. Эдгээрийг хэрэглэснээр ямар нэгэн нэмэлт биеийн ачааллыг өгөхгүйгээр жингээ хэвэнд нь хадгалж байх боломжтой гэнэ. Уг жагсаалтад сөрөг илчлэгтэй хэмээгддэг хүнсний бүтээгдэхүүнүүд багтжээ. Тэдгээрийг боловсруулахын тулд хүмүүний бие махбод маш их илчлэгийг зарцуулдаг аж.Турахад нэн чухал хэрэгцээтэй хүнсээр мэргэжилтнүүд улаан лооль, өргөст хэмх зэрэг ногоонуудыг тодруулав. Түүнчлэн жингээ хаяхыг хүсэж байгаа хүмүүст тэд өнгөт байцаа, ногоон алим зэргийг тогтмол хэрэглэхийг зөвлөжээ.
Мөн халуун чинжүү, уургаар баялаг өөхгүй мах зэрэг нь бие махбодыг илчлэгээ идэвхтэй зарцуулахад хүргэдэг байна. "Өдөр бүр хоолондоо эдгээрээс хэрэглэж байвал хоол ундны ерөнхий илчлэг байдлыг мэдэгдэхүйц бууруулж, аливаа дэглэм барилгүйгээр турах боломжтой" хэмээн хоол судлаачид ярив. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment