Tuesday, June 30, 2015

Рианна хүний нүүр рүү мөнгө шиджээ

Рианна хүний нүүр рүү мөнгө шиджээ

16 минутын өмнө

Лос-Анжелес хотод өнгөрсөн ням гаригийн шөнө телевизийн ВЕТ сувгийн шагналыг гардуулах ёслолын ажиллагаа болжээ. Хар арьст алдартнуудын дотор дуучин, жүжигчин Рианна байсан бөгөөд тайзан дээр гарсан гэнэ.

Дуучин бүсгүй тайзан дээр гарч, өөрийн шинэ дууг толилуулахаасаа өмнө Стефан Хиллс гэдэг эрэгтэйн нүүр рүү мөнгө цацаад, "Яагаад гэж?" хэмээн асуужээ. Дуучин бүсгүйн шүтэн бишрэгчид энэ явдлыг цахим ертөнцөд авч хэлэлцсэн бөгөөд түүний үйлдэл тэдэнд таалагдсан гэнэ шүү.

Гэхдээ энэ бүх зүйл урьдаас төлөвлөгдсөн пиар ажиллагаа гэдгийг хүмүүс бичжээ. Тайзан дээр гарахаас хэдхэн хормын өмнө дуучин бүсгүйн гарт багц бэлэн мөнгө байсан нь сонин санагдсан гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment