Г.Шийлэгдамбын хувь заяаг Н.Энхбаяр мэднэ
1 цаг 17 минутын өмнө
"Шилрэх" дуртай Г.Шийлэгдамбын хувь заяа хутганы ирэн дээр байна. Учир нь, түүнийг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаас нь огцруулах асуудал хурцаар тавигдаж, нам дотроо оволзож эхэлсэн.Тодруулбал, МАХН-ын Бага чуулганы 84 гишүүн Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыгаа огцруулах асуудлыг хөндөж тавьсан аж. Тэд намын Бага чуулганыг ирэх сарын 06-ны дотор хийхийг шаардаж байгаа юм.
Хуралдаанаар Бага чуулганыг зарлах, Г.Шийлэгдамбыг огцруулах асуудлыг МАХН-ын дарга Н.Энхбаяртай зөвшилцөх хэрэгтэй гэж шийдвэрлэжээ. Тиймээс уг асуудлаар Н.Энхбаяртай уулзахаар холбогдох хүмүүс түүнийг зорьжээ. Уулзалт Солонгост биш Орост болно гэж эх сурвалж мэдээлэв. Энэ удаагийн Бага чуулганы хуралд Н.Энхбаяр оролцох нь тодорхой болжээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment