Цахим ертөнцөөр гүтгэж, доромжилвол хариуцлага хүлээнэ
31 минутын өмнө
Сошиал медиа хүчтэй хөгжсөн энэ цаг үед бусдыг гүтгэн доромжлох, хэрэгт оруулах, элдэв зураг хөргийг нь эрээ цээргүй олон нийтэд харуулах үйлдэл энгийн үзэгдэл болсон билээ.Хэдий цахим ертөнц хүний хувийн эрх чөлөө, юу бичиж, ямар зураг оруулах нь хувийн үйлдэл мөн ч гэлээ нөгөө талаар эл үйлдэл нь бусдад асар их хор хөнөөлтэй болж, жирийн иргэдийг хохироож, янз бүрийн худал, үнэн нь мэдэгдэхгүй мэдээллээс болж амиа хорлох тохиолдол ч энгийн үзэгдэл болчихоод байгаа юм. Тэгвэл манайд ийм хамжааргагүй зүйлийг хазаарлах хуулийн төслийг боловсруулжээ.
Тодруулбал, фэйсбүүк олон нийтийн сүлжээгээр бусдыг гүтгэн доромжилвол 2.000.000 сая төгрөгөөр торгох санал УИХ-аар дэмжигдсэн байна. Үүнийг ч нүүр номыг идэвхтэй хөтөлж, ашигладаг хүмүүс сайшааж байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment