Рики Мартин банзал өмсөөд шүүмжлүүлэв
23 минутын өмнө
Дуучин Рики Мартин шүтэн бишрэгчдийнхээ шүүмжлэлд автсан байна. Тэрбээр Мексик Улсын томоохон концертын танхимд тоглолт хийснийх нь дараа бүх зүйл эхлэв. Тэнд дуучин залуу One world аялан тоглолтынхоо хүрээнд дуулсан аж.Тоглолт нь их амжилттай болсон ч дараа нь Рикиг шүүмжлэх хүмүүс олон гарчээ. Тоглолтын явцад дуучин залуу өөрийн бүжигчидтэй Шотландын килт хувцастай адилхан банзлуудыг өмссөн байна. Энэ нь түүний шүтэн бишрэгчдэд таалагдаагүй аж.
2010 онд Рики ижил хүйстэнтэйгээ явалдагч гэдгээ албан ёсоор зарласан билээ. Гэвч түүний шүтэн бишрэгчид одоог хүртэл энэ үгэнд нь итгэхийг хүсэхгүй байгаа юм. Тиймээс дуучин залуу банзал өмсөөд гарч ирсэн нь тэднийг цочролд оруулжээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment