Monday, June 8, 2015

Баригдсан этгээдүүдийн зургаа нь хар тамхины хэргээр ял эдэлж байжээ

Баригдсан этгээдүүдийн зургаа нь хар тамхины хэргээр ял эдэлж байжээ

10 минутын өмнө

Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид их хэмжээний мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хууль бусаар хэрэглэсэн, зарж борлуулсан, тээвэрлэсэн байж болзошгүй 21 иргэнийг саатуулсан талаар мэдээлсэн. Гэмт этгээдүүдийн орон байр, тээврийн хэрэгсэл, биед хийсэн үзлэг, шалгалтаар метамфетамины төрөл болох ICE буюу мөс 111.1, гашиш 15.5 грамм, өвс 6.4 килограмм, анданте 490 ширхэгийг эд мөрийн баримтаар хураан аваад байгаа аж.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Өнгөрсөн тавдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 02-ны хооронд ЦЕГ-ын харьяа Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид 21 холбогдогчтой 10 гэмт хэргийг илрүүлсэн. Дээрх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй сэжигтнүүдийн зургаа нь өмнө нь ял эдэлж байсан. Тодруулбал, иргэн Э, Б, Э нарын гурван хүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахыг завдсан гэх үндэслэлээр ял эдэлж байсан нь тогтоогдсон" гэв.

Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх нэр бүхий этгээдүүдийн зарим нь хар тамхины томоохон сүлжээний эзэд байх магадлалтай юм. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment