Хоёр хүн барилгаас унажээ
56 минутын өмнө
Барилгын осол буурахгүй харин ч нэмэгдэж байгаа үзүүлэлт харагдсаар байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд барьж буй барилга дээрээс хоёр иргэн унаж, хүндээр бэртэж гэмтэн ГССҮТ-д нэг нь Сэхээний тасагт байгаа ажээ.
Тодруулбал, энэ сарын 06 буюу хагас сайн өдөр Баянзүрх дүүргийн 04 хороонд баригдаж буй "Эвт бүтэц" компанийн барьж байсан хувийн орон сууцнаас 33 настай эрэгтэй Ш, 30 настай эмэгтэй М хоёрын өрлөг хийж байсан тагт нь цөмөрч нурж унажээ.
Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment