Wednesday, June 24, 2015

Д.Цогтбаатар сайд мэдээлэл хийнэ

Д.Цогтбаатар сайд мэдээлэл хийнэ

46 минутын өмнө

Барилга, хот байгууллалтын сайд Д.Цогтбаатар өнөөдөр иргэдэд баяртай, таатай сайхан мэдээг дуулгах юм байна. Тэрбээр орон сууцны зээлийн урьдчилгааг 10 хувь болгосон талаар мэдээлэл хийх гэнэ. Засгийн газар орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох гэж байгаа тухай мэдээлэл өмнө нь цацагдаж байсан.

Тодруулбал, баригдаж дуусаад Улсын комисс хүлээж авсан орон сууцыг ипотекийн зээлээр авч байгаа иргэдийн төлж байгаа урьдчилгаа төлбөр 30 хувь байсныг 10 хувь болгон бууруулж, 2015 оны дөрөвдүгээр сарын 01-нээс эхлэн мөрдүүлэх хүсэлтийг МҮХАҮТ, МҮЭХ, МАОЭНХ-ноос БХБ-ын сайд Д.Цогтбаатараар дамжуулан Засгийн газарт хүргүүлсэн. Улмаар ипотекийн зээлээр авч буй орон сууцны хэмжээг 80м.кв-аар тогтоож байгааг 150м.кв болгон нэмэгдүүлж, урьдчилгаа төлбөрийн барьцааны батлан даалтын санг нэмэгдүүлэхэд шаардлагатай 90 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэн байршуулах арга хэмжээ авахыг уг шаардлагад тусгасан аж.

Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар эл асуудлыг эцэслэн шийдэж, орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 болгох тухай тогтоолыг гаргасан талаараа мэдээлж, байранд орох хүсэлтэй байгаа иргэдийн чилээсэн санаа сэтгэлийг амраахаар болжээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment