Ленноны гитар дуудлагаар худалдагдана
28 минутын өмнө
1962 онд Лондон хотод "Битлз" хамтлаг Зул сарын баярт зориулсан тоглолт хийсний дараа нэрт хөгжимчин Жон Ленноны гитар алга болжээ. 53 жилийн дараа энэ хөгжмийн зэмсэг гэнэт олдсон бөгөөд дуудлага худалдаагаар худалдаалагдах гэж байгаа аж.
Уг зэмсгийг АНУ-д Жон Маккау гэдэг хүн комиссын барааны дэлгүүрээс худалдаж авсан бөгөөд улмаар шинжээчид түүнийг гэрэл зураг болон кино бичлэгүүдийг үзээд жинхэнэ гэдгийг нь нотлосон билээ.
Гитар хөгжим энэ оны 11 дүгээр сарын 06-нд АНУ-ын Беверли-Хиллсд болох дуудлага худалдааны үеэр зарагдах юм. Түүнийг дуудах анхны үнэ 600 мянган доллар гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment