Sunday, June 7, 2015

Тахарын алба 36 иргэнийг хамгаалалтад авчээ

Тахарын алба 36 иргэнийг хамгаалалтад авчээ

31 минутын өмнө

Хууль зүйн яамны харьяа Тахарын алба өнөөдөр мэдээлэл хийв. Мэдээллийн гол агуулга нь өөрийн байран дээрээ гэрч, хохирогчийг хамгаалах байршил тогтоогч жипиэсээр тоноглосон хяналтын өрөөтэй болсон тухай, мөн хийж буй ажил, арга хэмжээнийхээ талаар тодорхой мэдээлэл өгчээ.

Тахарын албаны үндсэн чиг үүрэг нь шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцлийг бүрдүүлэх зорилгоор шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүрэг бүхий байгууллага юм. Тус газар он гарснаар буюу өнөөдрийн байдлаар 36 иргэнийг хамгаалалтад авсан байгаа аж.

Тухайлбал, гэрч 5, хохирогч 13, шүүгч 1, хамаарал бүхий этгээд 13, хүн амины хэргийн гэрч 1 гэх мэтээр аюулгүй байдлыг нь хангаж, сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлж, ажил үүргээ гүйцэтгэж байгаа ажээ. Мөн өнгөрсөн онд л гэхэд гадаадаас 10 гаруй ялтныг шилжүүлэн авчирсан байна. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment