Францад жолооны ард чихэвч зүүхийг хориглоно
51 минутын өмнө
Франц Улс автомашины жолооч нарт, тэр ч бүү хэл унадаг дугуйчдад хөдөлгөөнд оролцох үеэрээ чихэвч зүүхийг нь долоодугаар сарын 01-нээс хориглоно гэж мэдэгдэв. Энэ зун Франц руу аялахаар очих автомашин сонирхогчид анхааралтай байх хэрэгтэй юм.Ирэх сарын 01-нээс жолооч нарт хамааралтай шинэ дүрэм журам хүчин төгөлдөр болох аж. Түүн дотор чихэвч зүүхийг хориглосон гэнэ. Үүнийг аль нэгдүгээр сард санал болгосон бөгөөд зам дээр амиа алдаж байгаа хүмүүсийн тоог бууруулах зорилготой юм.
Дотоод хэргийн яам жолооч нар жолооны ард анхаарлаа төвлөрүүлэх ёстой гэдгийг онцлов. Тус улсад зам тээврийн ослын үеэр нас барсан хүмүүсийн аравны нэг нь гар утсаар ярьж явжээ. Энэ дүрмийг зөрчсөн жолооч 135 еврогоор торгуулахаас гадна жолооны үнэмлэхээс нь торгуулийн гурван оноо хасагдах гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment