Wednesday, June 24, 2015

Үүлэнд нөлөөлөх пуужингийн нөөц дуусчээ

Үүлэнд нөлөөлөх пуужингийн нөөц дуусчээ

22 минутын өмнө

Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар зургаан түймэр асаж байгаа талаар Онцгой байдлаас мэдээлэв. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Мандал, Булган аймгийн Тэшиг суманд гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж. Энэ жилийн хувьд 16 аймагт 188 удаагийн ой, хээрийн түймэр гарсан нь хуурайшилтын зэрэг өндөр байгааг харуулж байна.

Хуурайшилтыг багасгах гол зүйл нь үүлэнд зориудаар нөлөөлж, бороо оруулах явдал юм. Гэвч түймэртэй аймгуудын хувьд үүлэнд нөлөөлөх пуужингийн нөөц нь хэдийнэ дуусчээ.

Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн нөөц дууссан учраас зэргэлдээх аймгуудаас татаж авч байгаа аж. Үүлэнд нөлөөлөх пуужингийн үнээс болоод өнгөрсөн онд худалдаж аваагүй учраас аймгууд 2013 оны нөөцөө ашиглаж байгаа гэнэ. Засгийн газраас тогтоол гарган үүлэнд зориудаар нөлөөлөх пуужин худалдан авахаар болсон ч БНХАУ-ын талаас хэрэв үнэ хөлсөө тохирч чадвал гурван сарын дараа үүлэнд зориудаар нөлөөлөх пуужинг өгнө гэжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment