Мөрөөдлийнхөө таавчгийг худалдан авчээ
1 минутын өмнө

Льюис эмгэн улмаар шинэ байшин худалдаж авна гэдгээ онцлов. Энэ эмэгтэй сүүлийн 11 жилийн хугацаанд нэг унтлагын өрөө, маш жижигхэн гал тогоо бүхий сууцыг түрээслэн амьдардаг байжээ. Шинэ сууцанд ороод тэрбээр боов, боорцог хийх мөрөөдлөө ажил хэрэг болгохоор шийдсэн байна. Нэмэлт унтлагын өрөөнүүд ойр дотны хүмүүсийг нь хааяа орогнуулах гэнэ шүү.

Тэтгэврийн хөгшин зарим мөнгөө 40 гаруй жилийн тэртээ өөд болсон нэгэн хүүгийнхээ шарил дээр чулуун хөшөө босгоход зориулах аж. Таван хүүхэд, 10 гаруй ач, зээтэй эмэгтэй тэднийгээ одоо мөнгөөр дутаахгүй гэдгээ ярьжээ. "Би одоо хүүхдүүдээ санхүүгийн хувьд хангалуун байлгаж чадна. Энэ нь надад маш чухал юм" хэмээн баяр баяслаа нууж үл чадсан Льюис эмгэн өгүүлсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment