Friday, June 26, 2015

“Барса” Ди Марияг авахын тулд 125 саяар “ядуурна”

"Барса" Ди Марияг авахын тулд 125 саяар "ядуурна"

16 минутын өмнө

Испанийн хөлбөмбөгийн "Барселона" баг Английн "Манчестер Юнайтэд"-ын хагас хамгаалагч Анхель Ди Марияг авах боломжийг судлаж байгаа аж. Өмнө нь Испанийн хэвлэлүүдээр нэгэн мэдээлэл гарсан бөгөөд Каталонийн багийн довтлогч Лионель Месси удирдлагаасаа Аргентины шигшээ багт хамт тоглодог тамирчныг авахыг хүссэн гэнэ. Харин "МЮ" 2014 оны дэлхийн дэд аваргыг 75 сая еврогоор тавьж явуулахад бэлэн байгаа юм.


Гэхдээ "Реал"-аас улаан чөтгөрүүдийн бүрэлдэхүүн рүү явах үед нь 27 настай аргентин залуугийн гэрээн дотор түүнийг "Барса"-д худалдахыг хориглосон зүйл заалт орсон билээ. Энэ байдлыг шийдвэрлэхийн тулд каталончууд Эзэн хааны багт 50 сая евро төлөх шаардлагатай болно. Ингэснээр нийт наймааны үнийн дүн 125 сая еврод хүрнэ.

Ди Мария "МЮ"-д 2014 онд очсон. Түүнийг авах наймааны үнийн дүн 59,7 сая фунт стерлинг болсон нь Английн багуудын хувьд дээд амжилт болжээ. Өнгөрсөн улиралд хавбек залуу улаан чөтгөрүүдийн бүрэлдэхүүнд багтаж 32 тоглолтод оролцохдоо дөрвөн удаа гоолдож, амжилттай дамжуулалт 10-ыг өгчээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment