Кобе Брайант сар хагасын дараа бэлтгэлдээ гарна
1 цаг 4 минутын өмнө

Сагсан бөмбөгийн "Лос-Анжелес Лэйкерс" багийн тэргүүн тоглогч Кобе Брайант мөрөндөө авсан бэртлээ хэрхэн илааршуулж байгаа талаараа ярьжээ. Хамгаалагч залуу тамирчны замналаа дуусгаад сагсан бөмбөгт ямар нэгэн байдлаар үлдэнэ гэдгээ онцлов.
"Мөр маань өдөр ирэх тусам сайжирч байгаа. Сар хагасын дараа шийд рүү бөмбөг шидэх байх. Тэр үед би усан доторх загас шиг л байх болов уу. Дахиад 20 жил тоглохыг хүсэж байна. Гэхдээ өөр олон сонирхолтой зүйл бий шүү дээ. Би сагсан бөмбөгт үлдэх болно. Энэ спортын гүн ухаанд нэвтэрнэ" хэмээн Брайант өгүүлэв. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment