А.Сүхбат аварга наадмаар барилдана
25 минутын өмнө
Төрийн их баяр наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлджээ. Энэ жилийн баяр наадмаар 512 бөх зодоглох бөгөөд бөх сонирхогчдын хувьд Дархан аварга нарыг зодоглох болов уу гэсэн битүүхэн горьдлого байгаа билээ. Тэгвэл өнөө жилийн баяр наадмаар барилдахгүй байх гэсэн Дархан аварга А.Сүхбат тайлбар хийжээ. Түүний хувьд 94 жилийн ойн баяр наадмаар зодоглох аж.Тэрбээр "Монголын ард түмний хүндэтгэл, Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Дархан аварга хэмээх өндөр цолыг хүртсэн. Төр, ард түмний энэ их хүндлэл, өндөр цолоо хүндэтгэж энэ жилийн баяр наадмаар би барилдана" хэмээн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлэв.
Наадмын бэлтгэлийн хувьд ч сайн базааж байгаа тухайгаа дэлгэрэнгүй ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment