Хүчтэй үерийн улмаас гүүр нуржээ
1 цаг 8 минутын өмнө
Говь-Алтай аймагт энэ сарын 18-ны өдрөөс эхлэн тасралтгүй их хэмжээний бороо орсны улмаас тус аймгийн зарим сумдад үер бууж, мал амьтан үерт урсаж, үерийн усанд иргэд олноороо боогджээ.Тодруулбал, Бугат сумын нутагт уулын үер буусны улмаас онцгой байдлын аврагчид 10 гаруй айлыг нүүлгэн шилжүүлжээ. Мөн хоёр мотоциклтой зургаан хүн үерт боогдсон байсныг аварчээ.
Мал амьтан ихээр үерт урсаж, үхэж үрэгдсэн ч одоогийн байдлаар хохирлын хэмжээг нарийвчилсан байдлаар хэлэх боломжгүй байгаа аж. Одоогоор хүний амь нас эрсдээгүй байгаа юм байна.
Мөн өчигдөр 16:00 цагийн орчимд Говь Алтай аймгийн нутгаар хүчтэй бороо орж, үер буун 17:00 цагийн орчимд Ховд аймгийн Дарви сумын ойролцоо Евийн гүүр нуржээ. Гүүр нурсны улмаас Ховд, Баян-Өлгий чиглэлээс Улаанбаатарыг зорьж явсан зорчигч тээврийн таван автобусыг явуулахгүй тэнд нь хоноглуулах арга хэмжээг аймгийн Онцгой байдлын хэлтсээс авчээ.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment