Wednesday, June 10, 2015

Дөрвөн компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ

Дөрвөн компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ

Өнөөдөр 16 цаг 34 минут

Үйлдвэрийн ослыг хэрхэн бууруулах талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт уулзалт болсон байна. Барилга хот байгуулалтын яам, Хөдөлмөрийн яам, Уул уурхайн яамны хөдөлмөрийн аюулгүй байдлын газар, хэлтсийн удирдлага, ажилтнууд оролцсон энэхүү уулзалтын үеэр хөдөлмөрийн аюлгүй байдал сахин ажилладаггүй удаа дараа зөрчил, осол гаргасан дөрвөн компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхээр болжээ.

МХЕГ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сард 11 компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлт явуулсан юм. Тодруулбал, "Нийслэл өргөө" ХХК-ийн барилга дээр  гурван хүний амь нас эрсдэж нэг хүн хүнд бэртсэн. "Бо бэ констракшн"-ийн барилга дээр гурван хүний амь нас эрсэдсэн тул ийнхүү тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргажээ. Түүнчлэн "Эрэлт" импекс, "Тайгам Алтай" компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлахаар болсон байна. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment