Улаанбурханы вакциныг 16-39 насны иргэдэд хийх талаар судалж байна
30 минутын өмнө
Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний 14935 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 666 хүн лабораторийн шинжилгээгээр, 2095 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. Одоогоор ХӨСҮТ-д 469 хүн хандаж, 70 хүн шинээр хэвтэж, 171 хүн эмчлэгдэн гарч, 439 хүн одоо эмчлэгдэж байгаа аж. Үүнээс 115 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 21 хүн эрчимт эмчилгээнд эмчлэгдэж байна.Түүнээс гадна тус газраас улаанбурханы вакциныг 16-39 насны иргэдэд хийх талаар судалгаа явуулж байгаа ажээ. Судалгаа хэзээ дуусч, ямар хариу гарах нь тодорхойгүй, ямар ч байсан уг өвчний тархалт буурахгүй байгаа тул иргэдийг вакцинд хамруулах нь зөв гэж үзэж байгаа гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment