Tuesday, June 23, 2015

Дөрвөн настай охин хуримаа ”хийв”

Дөрвөн настай охин хуримаа "хийв"

24 минутын өмнө

Америкийн дөрвөн настай охин өөрийн ээжийн хурим дээр жинхэнэ од болжээ. Тэрбээр бүх зочдын анхаарлыг "хулгайлсан" байна. Охин тэр өдрийн туршид өөрийгөө сүйт бүсгүй гэж хэлээд, залуу хосын анхны үнсэлтийг дүрсэлсэн гэрэл зургийн гол баатар нь болсон гэнэ.

Ноксвилл хотын оршин суугч Мишель Холл, Энтони Палмер нар энэ сарын 13-ны өдөр хуримын ёслолоо хийх үеэр сүйт бүсгүйн охин Андерсон энэ ёслол түүнд зориулагдсан гэж бүрэн итгэсэн аж.

Хосын дурсамж болох зураг дээр хоёр хос үнсэлцэнэ. Томчууд болон хүүхдүүд. Гэрэл зурагчин зураг дарахдаа залуу хосыг үнсэлцэнэ үү гэж хэлтэл охин шууд ойлгоод дэргэдээ зогсож байсан хүүг үнсчээ. Хуримын гэрэл зургийн цомгоо үзэх тоолондоо хосууд энэ хөгжилтэй явдлыг дурсан санах нь лавтай биз ээ.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment