Монголд хуурамч цагаан будаа орж ирсэн үү?
14 минутын өмнө


Хятадад резинээр үйлдвэрлэсэн хуурамч цагаан будаа худалдаанд гарсан талаар мэдээлэл өмнө нь гарч байсан билээ. Тэгвэл манайд ийм төрлийн цагаан будаа орж ирээгүй гэдгийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээлж байсан удаатай.Харин ийм будаа Монголд аль хэдийнэ ороод ирсэн талаар фэйсбүүк мэдээ тарж, хүчтэй давалгаалж, хүмүүсийг сэрэмжтэй байхын тулд цааш нь тарааж шэйр хийхийг хүсч байна.
Энэ талаарх мэдээллийг Megu Bolor гэгч хүн тарааж "Монголд Хятадаас их хэмжээний хуурамч будаа /сүмтэй будаа/ орж ирсэн байна. Уг будааг пластик материал болон төмсөөр хийдэг ба хоёр аяга ийм будаа идсэн хүн нэг том гялгар уут идсэнтэй дүйцэхүйц хор хөнөөлтэй гэнэ шүү" гээд зургийг нь нийтэлжээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment