Saturday, June 6, 2015

Шварценеггер Обамагийн халааг авахад бэлэн

Шварценеггер Обамагийн халааг авахад бэлэн

13 минутын өмнө


Жүжигчин, бялдаржуулах урлагийн тамирчин, Калифорни мужийн амбан захирагч асан Арнольд Шварценеггер хэрвээ тэр АНУ-д төрсөн бол тус улсын Ерөнхийлөгчийн албан тушаалд өрсөлдөх гол хүний нэг болох байсан хэмээн мэдэгджээ.

"Төмөр" хочит Арни "Би энэ ажлыг "эдгээр" залуус болон Цагаан ордны хүмүүсээс хавьгүй илүү хийх байсан" гэж ярьсан байна. Харамсалтай нь, Австри гаралтай учраас Шварценеггер энэ өндөр дээд албан тушаалд суухаар өрсөлдөх боломжгүй билээ.

Гэхдээ Калифорни мужийг тэргүүлж байсныхаа хувьд Арнольд Барак Обама болон түүний засаг захиргаанаас хавьгүй их зүйлийг Америкийн ард иргэдэд хийж өгч чадах байсан гэдэгтээ итгэлтэй байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment