Saturday, June 6, 2015

Гэртээ цоожлогдсон хүүхэд галд өртөв

Гэртээ цоожлогдсон хүүхэд галд өртөв

45 минутын өмнө

Гэртээ цоожлогдон үлдсэн хүүхэд галд өртөж амиа алдсан хэрэг дахин гарчээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг, Хангайн аравдугаар гудамжинд Зорчигч тээврийн нэгтгэлийн II баазын хашаанд энэ сарын 02-нд айлын гэр шатаж, гэрт цоожлогдсон таван настай охин галд өртөн амиа алджээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.

Өнгөрсөн тавдугаар сард Хөвсгөлийн Мөрөн суманд гэртээ цоожлогдсон бага насны гурван хүүхэд галд өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм.

Энэ мэтчилэн аав, ээж нь бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүй гэртээ орхиж, гаднаас нь цоожилж орхисноос болж хүүхдүүд хорвоог орхих явдал буурахгүй байгаа билээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment