Friday, June 5, 2015

Замын цагдаагийн газрыг сэргээнэ

Замын цагдаагийн газрыг сэргээнэ

25 минутын өмнө

Цагдаагийн албаны тухай хуулийн хүрээнд ЦЕГ-т бүтэц, орон тооны өөрчлөлт хийж, харьяа байгууллагыг бүтэц орон тоо, төсөв мөнгөтэй холбон цомхтгол нэрээр өнгөрсөн онд Замын цагдаагийн газрыг татан буулгасан.

Улмаар Замын цагдаагийн үйл ажиллагааг дүүргүүдийн Цагдаагийн хэлтэст хариуцуулж өгсөн юм.

Тэгвэл Замын цагдаагийн газрыг татан буулгасны дараа зам тээврийн ослын тоо огцом нэмэгдэж, ослоор амиа алдагсдын тоо өмнөх онуудтай харьцуулахад нэмэгдсэн тоо баримт байгаа юм.

Тиймээс хуулийн байгууллагыг толгойлж байгаа сайд нь дээрх газрыг эргүүлэн сэргээж бий болгох нь зүйтэй гэж эл асуудал яригдах хэмжээнд яваа бөгөөд одоогоор шийдвэр нь эцэслэн гараагүй байгаа ажээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment