Хоёр хужааг хөнөөсөн залуучуудад ялын дээд хэмжээ оноов
35 минутын өмнө
Тодруулбал, С.Ганбаяр, Т.Чинтогтох, Т.Шинэзориг, Н.Ганбадрал, Б.Намхай нар нь 210 сая төгрөг дээрэмдэхийн тулд хоёр хятад иргэнийг хөнөөсөн гэдгээ мэдүүлсэн. Тэгвэл тэднийг шүүх хурал өчигдөр болж, залууст 23-25 жилийн хорих ял оноожээ.
Тодруулбал, шүүгдэгч Т.Чинтогтох, Т.Шинэзориг, Н.Ганбадрал нарт тус бүр 25 жилийн хорих ял, шүүгдэгч С.Ганбаяр, Б.Намхай нарт тус бүр 23 жилийн хорих ял оноож, тэдний эдлэх ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Амиа алдсан хятадуудын хувьд манайд арьс шир, түүхий эдийн ченж хийгээд удаж байсан бөгөөд сэжигтнүүдийн нэгэнтэй нь ойр дотно танилууд байсан гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment