Thursday, June 25, 2015

Шварценеггерын хүү кинонд гол дүр бүтээнэ

Шварценеггерын хүү кинонд гол дүр бүтээнэ

1 цаг 4 минутын өмнө

Холливудын жүжигчин Арнольд Шварценеггерын 21 настай хүү Патрик Японы эмгэнэлт "Шөнө дундын нар" киноны шинэ хувилбарт гол дүр бүтээхээр болжээ.

Киноны зураг авалт энэ оны есдүгээр сард эхлэх аж. Ийм нэртэй Японы кино дэлгэцнээ 2006 онд  гарсан билээ. Уг кинонд Чарли гэдэг залуу болон хэт ягаан туяанд мэдрэг арьстай бүсгүй нарын хайр дурлалын түүх өгүүлэгддэг юм.

Патрик Чарлигийн дүрийг амилуулах гэнэ. Эмэгтэй гол дүрийг Америкийн 17 настай жүжигчин Белла Торн бүтээнэ. Одоогийн байдлаар Патрик Шварценеггер гурван ч кинонд тоглоод байгаа. Тэрбээр 2006 онд "Нөөц тоглогчид", 2012 онд "Хайр дурлалд живсэн нь", 2013 онд "Нэг ангийнхан" кинонуудад тогложээ. Бүгдэд нь туслах дүр бүтээсэн аж.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment