Thursday, June 25, 2015

Оюутан-цэргүүдийг вакцинжуулалтад хамруулжээ

Оюутан-цэргүүдийг вакцинжуулалтад хамруулжээ

Өнөөдөр 16 цаг 39 минут

Улаанбурхан өвчний тархалт орон даяар эрс нэмэгдсэнтэй холбогдуулан улсын хэмжээнд нэмэлт вакцинжуулалтыг өнгөрсөн тавдугаар сард хийсэн. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан энэ долоо хоногийн тайланд нийт 17,700 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 797 нь лабораторид батлагдаж, 3987 нь эмнэлзүйн шинж тэмдгээр оношлогджээ. Мөн 112 хүн эмнэлгээс гарсан бол, 91 хүний биеийн байдал хүнд, 22 хүн сэхээнд хэвтэж байгаа аж.

Иймд ХӨСҮТ улаанбурхан өвчний өвчлөлийн байдал, авч хэрэгжүүлж байгаа голомтын арга хэмжээний талаарх мэдээллээ өдөр бүр шуурхай  мэдээллийн төвд хүргүүлж байгаа бөгөөд голомтын хариу арга хэмжээний хүрээнд өвчлөл бүртгэгдсэн Дорнод аймгийн цэргийн ангид 310, хорих ангид 200, зэвсэгт хүчний дугаар ангид 40, оюутан цэргийн ангид 800 хүн улаанбурханы эсрэг вакциныг олгож, эмчийн үзлэг хийн дархлаажуулах зөвлөмж өгчээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment