Tuesday, June 9, 2015

Нара наадмаар үнэгүй дуулж, бүжиглэнэ

Нара наадмаар үнэгүй дуулж, бүжиглэнэ

9 минутын өмнө

Дуучин М.Нара энэ жилийн үндэсний их баяр наадмаар үнэгүй дуулж, бүжиглэж өгье гэдгээ өөрийнхөө цахим хуудсаараа дамжуулан хэлсэн байгаа.

Тэрбээр "Үндэсний их баяр наадмаар Jennifer Lopez-ыг урьж дуулуулах гэж байгаа нь үнэн юм уу? Тийм бол сайхан л юм. Гэхдээ үндэснийхээ баяраар гадаадын дуучин авчирч, ард иргэдийнхээ татварын мөнгийг дэмий зүйлд заран өндөр өртөг төлж байхаар мань мэтийгээ дуулуулчих л даа. Дутахгүй л дуулж, бүжиглэнэ л гэнэ шүү...Үнэ хөлс хэрэггүй ээ. Үндэснийхээ баяр наадмаар ард түмэнтэйгээ уран бүтээлээрээ уулзах нь харин ч сайхан хэрэг болно. Тэр их мөнгөө нэн даруй хэрэгтэй байгаа ядуу өрх, олон хүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйчүүд, өндөр төлбөр шаардлагатай байгаа нялх балчир хүүхдүүддээ зориулчих, би үнэгүй дуулъя" хэмээн өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн юм. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment