Туул гол дээр завьт эргүүл ажиллана
1 цаг 22 минутын өмнө
Урин дулааны улирал, аялал зугаалгын үе эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг голын эрэг орчмоор зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, аюулгүй байдлын тэмдэг тэмдэглэлээг мөрдөж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг онцгойлон анхааруулж байна.Нийслэлийн онцгой комиссын албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын хамтарсан удирдамжаар газрын даргын тушаалаар Аврах ангийн Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид автомашин, завь бусад техник, багаж хэрэгсэлтэйгээр маргаашнаас эхлэн есдүгээр сарын 10 хүртэлх хугацаанд Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл моторт завь, сэлүүрт завиар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангаж ажиллахаар болжээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment