Thursday, June 25, 2015

Эмч болж жүжиглээд баригдав

Эмч болж жүжиглээд баригдав

13 минутын өмнө

Польшийн 27 настай эр эмэгтэйчүүдийн эмч болж жүжиглээд Новы-Сонч хотын эмнэлэгт хэвтэж байсан эмэгтэйчүүдэд үзлэг хийхийг оролдсоныхоо төлөө долоон жилийн ял сонсож магадгүй болов. Хэрэг явдал өнгөрсөн долоо хоногт гарсан байна. Сайн эр тус эмнэлгийн эмэгтэйчүүд, эх барихын тасаг руу орны дэвсгэр даавуу нөмрөөд нэвтэрсэн аж.

Улмаар 18 болон 28 настай хоёр өвчтөн бүсгүй хэвтэж байсан тасаг руу оржээ. Тэднийг сэрээгээд мань хүн дотуур үзлэг хийх шаардлагатай гэдгээ хэлэв. Гэтэл нэг бүсгүй нь сэжиг аваад орилж хашгирсан байна.

Хуурамч эмч зугтсан ч гэрчүүдийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэгийн тусламжтайгаар түүнийг маргааш өдөр нь л барьжээ. Одоогоор түүнийг хоёр сар баривчлах шийдвэр гараад байгаа аж. Польш Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд түүний өдүүлсэн хэрэгт зургаан сараас найман жил хүртэлх хугацааны ял оноохоор заасан байдаг юм. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment