Хуурамч будааг холбогдох газрууд нь шалгаж эхлэв
36 минутын өмнө

Тодруулбал, нэгэн бүсгүй фэйсбүүк хуудастаа "Хүүе ээ, хуурамч будаа Монголд ороод ирчихсэн байна. Сая будаа угаагаад санаандгүй хутгаад авч үзлээ. Тэгсэн чинь будаа үйрээд цав цагаан болчихсон байхаар нь аваад гараараа үрээд үзтэл юу ч үгүй үйрээд уначихлаа. Яг шохой шиг. YouТube дээр үзлээ. Пластик, төмс хоёроор хийсэн будаа Хятадаас Өмнөд Ази руу их гарсан хэрэг манджээ. Яана аа, одоо Мэргэжлийн хяналт дууддаг юм бил үү? Хоёр аяга хуурамч будаа идсэн хүн нэг том гялгар уут идсэнтэй дүйцнэ гэнэ. Агшилт нь арай биш байсан юм аа. "Сүмтэй" будаа 10 кг авсан юм. Цаашаа түгээгээрэй, хүмүүс ээ" хэмээгээд зургийг нь оруулсан байв.
Тэгвэл энэхүү асуудлын мөрөөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж эхэлжээ. Будааны талаар мэдээлэл тавьсан хүн энэхүү гомдлыг тус газарт гаргажээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment