Мансууруулах төрлийн ургамал хилээр гаргахыг завджээ
9 минутын өмнө
Тодруулбал, худалдаалахыг хориглосон, сэтгэцэд нөлөөлөх 65 таблетк бүхий 455 ширхэг "Анданте" эмийг манай улсын иргэн Сүхбаатар аймгийн "Алтанбулаг" авто замын боомтоор өнгөрсөн сарын 31-нд нэвтрүүлэх гэснийг илрүүлсэн аж.
Мөн манай улсын иргэд БНХАУ-ын иргэдтэй үгсэн тохиролцож Дорнод аймаг дахь хилийн хэсгээр долоон тонн "дэрвэгэр жирвэгэр" өвс болон баавгайн арьс авч явсныг илрүүлжээ.
Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор ОХУ, Монгол Улсын иргэд хамтран ТОЗ-8 маркийн 5.6 мм-ийн 11900 ширхэг сумыг улсын хилээр хууль бусаар оруулж ирэхийг завджээ.
Дээрх хэргүүдийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment