Талийгаачийн ар гэрийнхэн мэдэгдэл гаргажээ
58 минутын өмнө
Ид хийж бүтээх насандаа зуурдаар таалал төгсөн загвар өмсөгч Ч.Сүбээдэйн талаарх элдэв таагүй мэдээлэлд ар гэрийнхэн нь няцаалт өгч, мэдэгдэл хийжээ.
Төрсөн эгч нь "Интернэтээр хандивын мөнгө цуглуулъя гэсэн яриа, постууд гарсан байна лээ. Бидэнд хандивын мөнгө хэрэггүй. Дүүг минь ямар ч алт, мөнгө орлож чадахгүй. Та бүхэн мөнгө цуглуулъя гэсэн мэдээлэлд татагдаж, мөнгө төгрөг өгөхгүй байхыг хүсье. Тэр бол манай гэр бүлийн зүгээс гаргасан шийдвэр биш шүү" хэмээжээ.
Мөн талийгаач гадны нөлөөтэй нас барсан гэдгийг ч үгүйсгэсэн байна.
"Хүндэтгэсэн: Есүхэй, Зулцэцэг, Болор-Эрдэнэ" гэж бичжээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment